Ажлын байрны сонгон шалгаруулалт явагдаж байна

July 05,2024

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Ашид” ХХК нь тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, авто зам, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан, дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдацтай, найдвартай үйл ажиллагааг бий болгох зорилготой байгуулагдсан.

Манай компани дараах ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул та сонирхсон ажлын байранд материалаа ирүүлэх боломжтой.

Үүнд:

  1. Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн ахлах менежер

Ажлын байрны зорилго

Компанийн хэмжээнд нэгдсэн бодлого,  зохион байгуулалтаар хангах, стратеги болон бизнес төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн хөгжлийг удирдан чиглүүлэх, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, толгой компани болон түүний харьяа компаниудтай үйл ажиллагааг уялдуулах, компанийн зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, маркетингийн үйл ажиллагааг удирдах зохион байгуулах, компанийн удирдлагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийг Гүйцэтгэх захирлын өмнө хариуцах.

Тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, статистик судалгаа, бизнесийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Санхүү, эдийн засаг, судалгааны аргазүй, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Санхүүгийн шинжилгээ, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөл цуглуулах, боловсруулах, судалгаа хийх болон үр дүнг тайлагнах чадвартай байх

 

  1. Төслийн судалгаа, үр ашгийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн төслүүдийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэх, төслийн хэрэгжих боломжийг тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх, төслийн эрсдэлийг үнэлж, тайлагнах, удирдлагад төслийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхэд үүргийг газрын ахлах менежерийн өмнө хариуцах

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засаг санхүүгийн салбарт мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

 

  1. Бизнесийн шинжээч

Ажлын байрны зорилго

Компанийн хэмжээнд нэгдсэн бодлого,  үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, хэрэгжүүлэх, компанийн удирдлагад хэрэгжүүлэх ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, бизнесийн асуудлуудыг шийдвэрлэх, бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт хийх, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх, компанийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үүргийг газрын ахлах менежерийн өмнө хариуцах.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компанийн стратеги төлөвлөлт, компанийн үнэлгээ, компанийн портфолио удирдлагын туршлагатай
  1. Стратеги төлөвлөлт, тайлан хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн урт хугацааны стратеги, зорилго, зорилтууд, бизнесийн харилцааг тодорхойлон хөгжүүлэх, төлөвлөх, хэрэгжилтийг хянах, тайлагнах,   бизнесийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, тогтвортой хөгжих боломжоор хангаж ажиллахад удирдлагад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүргийг газрын ахлах менежерийн өмнө хариуцах.

Тавигдах шаардлага

  • Хөгжлийн бодлого, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

 

  1. Захиргаа удирдлагын газрын ахлах менежер

Ажлын байрны зорилго

Захиргаа, хүний нөөц, хууль эрх зүй, мэдээлэл технологийн бодлогоор хангаж,  стратеги зорилтын хүрээнд компанийн үйл ажиллагааг төлөвлөх, биелэлтэд хяналт тавих,тайлагнах, нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, ажилтныг сургах, хөгжүүлэхэд нэгдсэн удирдлагыг бий болгон, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг түргэн шуурхай удирдан зохион байгуулах, архив,  албан хэрэг хөтлөлтийг  холбогдох журам стандартын дагуу хөтлөх, хяналт тавих, компанийн нэгдсэн бодлого, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах;

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, эрх зүйч, хүний нөөцийн менежмент, эдийн засагч мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 8 болон түүнээс дээш жил ажилласан байх

 

  1. Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Хүний нөөцийн бүрдүүлэлт, мэдээллийн сангийн баяжуулалт, шинэчлэлтийг хариуцаж шаардлагатай шилжилт өөрчлөлтийг хийх, хүний нөөцийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хурал, уулзалт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах,  нэгдлийн хэмжээний хүний нөөцийн суурь  судалгааг авах, нэгтгэх, тайлагнах, мэдээллийн сайтад холбогдох мэдээлэл оруулах, шинэчлэх ажлыг зохион  байгуулах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент /041304/, эрх зүйч, нийгмийн ухаан , хүний нөөц удирдлагаар бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Нэг ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
  • Албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, гадаад хэл, монгол хэл, найруулга зүйн чадвартай байх;

 

  1. Гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн  үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээний төслийг боловсруулах, хянах, компанийн хэмжээнд түгээмэл байгуулагддаг гэрээний загвар боловсруулан батлуулах, гэрээний хууль зүйн үндэслэлийг судлах, гэрээнээс үүсэж болох асуудлуудыг зохих албан тушаалтанд танилцуулж, мэдээллээр хангах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт боловсруулах, бүртгэл хөтлөх.

Тавигдах шаардлага

  • Эрх зүй, олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн байх
  • Өмгөөлөл болон хууль тогтоох, хууль хяналтын салбарт ажилласан бол давуу тал болно

 

  1. Тогтоол, шийдвэр, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Төрийн эрх бүхий байгууллагаас компанийн үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан тогтоол, захирамж, тушаал, дүрэм, журам шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, газар, нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангах, тайлагнах ажлыг зохион байгуулах, охин болон хараат компаниудыг шаардлагатай мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг Хэлтсийн даргын өмнө хариуцна.

Тавигдах шаардлага

  • Эрх зүйч, бизнесийн удирдлага, харилцаа холбоо болон олон нийтийн удирдлага, компанийн эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх

 

  1. Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангах, ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах, мэдээлэх, мэдээ мэдээлэл боловсруулах, контент боловсруулах, өдөр тутмын хэвлэлийг хангах, хянах, буруу ташаа мэдээллийг илрүүлэх, залруулах, Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах,

Тавигдах шаардлага

  • Сэтгүүлч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Сошиал медиа, олон нийттэй харилцах, интертайнмэнт контент бүтээгчээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх

 

  1. Нийгмийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Байгууллагын цахим хаяг /вэб сайт, фэйсбүүк пэйж хуудас, твиттер, и-мэйл хаяг, худалдан авах ажиллагааны сайт, шилэн данс хөтлөлт, цахим хаяг хөгжүүлэлт, баяжилт, аюулгүй байдал хариуцсан админ.

Тавигдах шаардлага

  • Графикч дизайнер, мэдээллийн технологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Сошиал медиа, интертайнмэнт контент бүтээгчээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх

 

  1. Дэд бүтэц, тээвэр логистикийн газрын ахлах менежер

Ажлын байрны зорилго

Дэд бүтэц, тээвэр логистикийн  газрыг нэгдсэн удирдлагаар хангах, стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох үйл ажиллагаанд оролцох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх. Авто болон төмөр  замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл болон хөдлөх бүрэлдэхүүний хэрэгцээг тодорхойлох, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, тээврийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой тариф, тооцоо судалгааг боловсруулах.

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, тээврийн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил удирдах албан тушаал хашсан

 

  1. Тээвэр логистикийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Тээвэр логистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянах, тайлагнах, харилцагч тээврийн компаниудтай харилцах, гэрээ байгуулах, тээвэр логистикийн үйлчилгээний үнэ тариф боловсруулах, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах судалгааг боловсруулах, тээврийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой тариф, тооцоо судалгааг боловсруулах.

Тавигдах шаардлага

  • Тээвэр, логистикийн удирдлага мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Тээвэр, логистикийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил удирдах албан тушаал хашсан

 

  1. Гадаад харилцаа, худалдаа хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Гадаад  харилцаа болон худалдааг  хөгжүүлэх, дэлхийн худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөх, бизнесийн шинэ боломжуудыг тодорхойлох. Компанийн зах зээл дэх оролцоог өргөжүүлэх, худалдааны гэрээ хэлэлцээр хийх,  тээвэр логистикийн, салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага

  • Гадаад худалдаа, олон улсын харилцааны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Бизнес шинжилгээ, төлөвлөлт хөгжүүлэлтээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан

 

  1. Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Стратегийн ач холбогдолтой ордууд болон охин компаниудын дэд бүтэц, тээвэр, логистикийн менежментийг сайжруулах, тусгай зориулалтын авто замын бэлэн байдлыг хангуулах, тээврийн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох, авто зам болон хил, гааль, төмөр замтай холбоотой харилцааг зохицуулах.

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Бизнес шинжилгээ, төлөвлөлт хөгжүүлэлтээр дэд бүтэц, логистикийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Дэд бүтэц, логистикийн чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  1. Санхүүгийн удирдлагын хэлтсийн менежер

Ажлын байрны зорилго

Компанийн газар, хэлтсүүдийг санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах, стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох үйл ажиллагаанд оролцох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх, компанийн өөрийн хөрөнгө, санхүүгийн чадварт үнэлгээ хийх, санхүүгийн харьцаа үзүүлэлтийг тооцох, гадаад, дотоодын байгууллагуудад хүргүүлэх тоон мэдээлэл, харьцаа үзүүлэлтийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг боловсруулах, түүнд хяналт тавих, нийцүүлэх, компанийн батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааны зардал, худалдан авалтын зарцуулалтыг бүртгэж, толгой компани буюу Хувьцаа эзэмшигчдийн хуралд гүйцэтгэлийг тайлагнах ажлыг зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Банк, санхүү, нягтлан бодогч, бизнесийн удирдлага, гадаад дотоод зах зээлийн, үүсмэл хэрэгслүүдэд судалгаа шинжилгээ хийх, таамаглал дэвшүүлэх чадвартай байх
  • Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан

 

  1. Ерөнхий нягтлан бодогч

Ажлын байрны зорилго

Компанийн үйл ажиллагаатай холбоотой үүсэх санхүүгийн харилцааг санхүүгийн тайланд тусган тайлан баланс гаргах, санхүүгийн шинжилгээ хийж удирдлагыг санхүүгийн нэгдсэн мэдээллээр хангах, стратеги төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд хамтран оролцох.

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил байгууллагын санхүүгийн тайлан гаргах ажил хийж байсан туршлагатай байх

 

  1. Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго

Компанийн үйл ажиллагаатай холбоотой үүсэх санхүүгийн харилцааг баримтжуулж анхан шатны баримтын бүрдлийг ханган холбогдох тайлангуудыг гаргаснаар санхүүгийн тайлан гаргах болон санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах, стратеги төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд дэмжин оролцох.

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Нягтлан бодогч, татварын тооцооллоор мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, үүнээс бараа материал, цалин хөлсний нягтлан бодох бүртгэлийн ажил хийж байсан туршлагатай

 

  1. Төсвийн төлөвлөлт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн газар, хэлтсүүдийг санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах, стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох үйл ажиллагаанд оролцох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх, компанийн өөрийн хөрөнгө, санхүүгийн чадварт үнэлгээ хийх, санхүүгийн харьцаа үзүүлэлтийг тооцох, гадаад, дотоодын байгууллагуудад хүргүүлэх тоон мэдээлэл, харьцаа үзүүлэлтийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг боловсруулах, түүнд хяналт тавих, нийцүүлэх, компанийн батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааны зардал, худалдан авалтын зарцуулалтыг бүртгэж, толгой компани буюу Хувьцаа эзэмшигчдийн хуралд гүйцэтгэлийг тайлагнах ажлыг зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодогч, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Гадаад дотоод зах зээлийн, үүсмэл хэрэгслүүдэд судалгаа шинжилгээ хийх, таамаглал дэвшүүлэх чадвартай байх мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

 

  1. Нярав

Ажлын байрны зорилго

Компанийн үл хөдлөх хөрөнгө, бараа материал, жижиг мөнгөн сан (касс), бусад хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын үйл хариуцан ажиллах, тайлагнах.

Тавигдах шаардлага

  • Нярав, бараа судлал, санхүү, нягтлан бодогч, менежмент, маркетинг, эрх зүй, эдийн засагч мэргэжлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Хөрөнгийн хөдөлгөөн бүртгэж, тайлан гаргаж байсан туршлагатай байх

 

  1. Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын хэлтсийн менежер

Ажлын байрны зорилго

Хууль тогтоомж , бодлого  шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт хийх, зөвлөмж арга зүйгээр хангах, тайлагнах, учирч буй  эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг Гүйцэтгэх захирлын өмнө хариуцна.

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Дотоод аудитораар мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

 

  1. Дотоод хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, дотоод хяналтыг зохистой байдлаар хэрэгжүүлэх замаар мөрдүүлэх, дүгнэлт гаргах, учирч буй эрсдэлүүдийг тодорхойлж үнэлэх, эрсдэлийн удирдлага ба хяналтын системийг сайжруулахад туслах, эрхэлсэн асуудлын хүрээнд удирдлага болон албан хаагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх,  гүйцэтгэлийн үр дүнг Газрын ахлах менежерийн өмнө хариуцна.

 

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Дотоод аудитораар мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

 

  1. Тээвэр зохицуулалт хяналт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Тээвэр зохицуулалтын үйл ажиллагаанд хяналт хийх, холбогдох хууль тогтоомж , бодлого  шийдвэрийн хэрэгжилтийг хянах, тайлагнах, учирч буй  эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн менежерийн өмнө хариуцна. Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, тээврийн менежмент, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Та материалаа  info@erdenesashid.mn цахим шууданд илгээж 7707556 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Leave A Comment