
- Танилцуулга
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 2-р сарын 19-ний өдрийн 05-р тогтоолоор Дэд бүтэц, логистикийн группийн удирдлага дор “Эрдэнэс Ашид” ХХК- дүрмийг шинэчлэн, үйл ажиллагааны чиглэлээ тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа эрхлэхээр баталсан.
Цаашид “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Ашид” ХХК нь улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн салбарт тэргүүлэх байгууллага болоход чиглэгдэнэ.
Компани нь тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, авто зам, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан, дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдацтай, найдвартай үйл ажиллагааг бий болгоно.