Логистикийн төв
Хөдлөх бүрэлдэхүүн болон төмөр замын суурь бүтцээс бусад дэд бүтцийг эзэмшин, Уурхайн терминалаас худалдан авагч хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулна
Хуурай замын тээвэр
Хуурай замын тээвэр, тээврийн бусад туслах үйл ажиллагааг эрхэлж, авто замын удирдлага, менежментээр хангаж, төсөл хэрэгжүүлнэ
Тээвэр зуучлал
Гаалийн бүрдүүлэлт, зуучлал болон баталгаат агуулахын үйлчилгээ, агуулах, талбай, чингэлэг, вагон түрээс болон нэг цонхны үйлчилгээ
Бидний тухай

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ашид” ХХК нь 100 хувь төрийн өмчит компани юм

Алсын хараа

Олон улсын түвшний дэд бүтэц, логистикийн үйлчилгээг эрхлэх чадавхтай үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага болох

Эрхэм зорилго

Тээвэр логистикийн үйл ажиллагаа, төслийн удирдлагыг үндэсний эрх ашигт нийцсэн, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар хэрэгжүүлнэ

Үндсэн зорилт

Улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулан, хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг тогтвортой хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино

Олон улс, орон нутгийн ачаа тээврийг шуурхай найдвартай тээвэрлэх, хадгалах, шилжүүлэн ачих үйл ажиллагааг удирдан зохион байгуулна

Цаашдын хөгжил

ЭРДЭНЭС АШИД ХХК-ИЙН ЦААШДЫН ХӨГЖИЛ

“Эрдэнэс Ашид” ХХК нь ачааг олон улс, орон нутгийн тээвэрлэлтэд хүлээн авч тээвэрлэх, хадгалах, шилжүүлэн ачих үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг ханган, шуурхай найдвартай тээвэрлэх үйл ажиллагааг явуулна.

Дотоодын бүтээгдэхүүний логистикийн төв
Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
Экспортын бүтээгдэхүүний логистикийн төв
Экспортын тээвэр логистикийн төв” байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдэнэ.
Орон нутаг болон олон улсын ачаа тээвэр
Үйлчлүүлэгчийн урьдчилан өгсөн захиалгыг үндэслэн орон нутгийн харилцаанд тээвэрлэх ачааг нээлттэй нэг өртөөнөөс нөгөө өртөөнд тээвэрлэнэ. Мөн олон улсын харилцаанд тээвэрлэж буй ачааг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон тээвэрлэнэ
Тусгай нөхцөл шаардсан ачаа
Аюултай ачаа гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх, улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй төмөр замаар тээвэрлэж, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц (болзошгүй) бодис, эд зүйлс (бүтээгдэхүүн)-ийг хэлнэ. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд холбогдох хууль тогтоомж, Төмөр замын тээврийн үндсэн дүрэм журмуудыг удирдлага болгож ажиллана.
Ачиж, буулгах үйлчилгээ
“Эрдэнэс Ашид” ХХК-ийн ачих, буулгах ангиуд нь ачааны бүрэн бүтэн байдал, чингэлэг тээвэрлэлт, тээврийн нөхцөл, хөлс тариф, эрэл хийх, тээврийн онцгой нөхцөл шаардсан ачааны техникийн нөхцөл боловсруулж тээвэрлэлтийг зохион байгуулах, вагон пүүлэх зэрэг бүх төрлийн цогц үйлчилгээ үзүүлэхэд зориулан том, жижиг оврын техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байдаг.
Тээвэр зуучлалын үйл ажиллагаа
- Гаалийн үйлчилгээ
- Гаалийн бүрдүүлэлт
- Гаалийн зуучлалын үйлчилгээ
- Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ
- Агуулах, талбайн үйлчилгээ
- Чингэлэг,вагон түрээсийн үйлчилгээ
- Нэг цонхны үйлчилгээ